Сэлэнгэ аймгийн 49 хэсгийн хорооны дүн мэдээ ирээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтанд Сэлэнгэ аймгийн нийт 58 хэсгийн хорооноос санал ирэх ёстой. 22.00 цагийн байдлаар урьдчилсан мэдээгээр 49 хэсгийн хороо дүнгээ ирүүлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар Сэлэнгэ аймгийн нийт 70022 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн. 22.00 цагийн байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод нийт 16899, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 15959 сонгогч саналаа өгсөн урьдчилсан мэдээтэй байна. Одоо 9 хэсгийн хорооны дүн мэдээ ирнэ.

Ч.Отгонцэцэг