Олон санал уншуулснаас санал тоолох төхөөрөмж гацжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-07 22:02:30
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Сэргэлэн сумын сонгуулийн санал авах 1006, 1009-ээр хэсгийн хороодод өмнө гар аргаар авсан саналын хуудсыг олноор уншуулснаас болж ачааллаа дийлэхгүй санал тоолох төхөөрөмж гацжээ.

Санал тоолох төхөөрөмжийг мэдээлэл технологийн баг дахин засварлаж ажиллагаанд оруулсан бөгөөд одоо саналын хуудсыг хэвийн тоолж байна хэмээн Сэргэлэн сумын Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Сэргэлэн суманд нийт 1618 сонгогч санал өгөх ёстойгоос 22 цагийн байдлаар сонгуулийн хоёр хэсэгт ирц 50 хувиас дээш гарсан гэж Сэргэлэн сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.Ундрахбат хэллээ.


Т.Есүхэйтөмөр
相关新闻