Сонгуультай холбоотой зөрчлийн таван дуудлага бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын үед гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван гомдол, мэдээлэл аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдсэнийг одоогийн байдлаар хуулийн дагуу шалгаж байна.
Төв аймгийн Цагдаагийн газар ЦЕГ-ын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт ажиллаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт сонгуулийн санал авах 84 хэсгийн хороодод 90, нэмэлтээр 34, нийт 124 цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн таван дуудлага бүртгэгдсэнээс Эрдэнэ суманд хоёр, Зуунмод суманд гурван дуудлага бүртгэгдсэн. Харин бусад гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй шинжтэй 10 мэдээлэл иржээ. Одоогийн байдлаар дээрх мэдээллийг хянан шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер Я.Гантөр хэллээ.

Т.Есүхэйтөмөр