Төв аймагт ирц 38,05 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. 17 цагийн байдлаар Төв аймгийн хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 38,05 хувьтай явагдаж байна.
Аймгийн хэмжээнд нэрсийн жагсаалтад бүртгэлтэй санал өгөх 61 мянга 217 сонгогч 84 санал авах байранд саналаа өгөхөөс 17 цагийн байдлаар 23 мянга 291 сонгогч саналаа өгчээ.
Хамгийн өндөр ирцтэй нь Архуст 43 хувь, Баянцагаан 43 хувь, Баянцогт 42 хувь, Баянчандмань 44,11 хувь, Заамар 43,05, Сэргэлэн 47 хувь, Эрдэнэ 47, Мөнгөнморьт сум 52 тус тус явагдаж байгаа бол хамгийн бага ирцтэй нь Баянжаргалан 31 хувь Эрдэнэсант сум 30 хувьтай байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлээд иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Дашрамд дурдахад, аймгийн Сонгуулийн хорооны ес, сумдын сонгуулийн хорооны 137 гишүүн, санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч 554, даамал 111 нийт 812 төрийн албан хаагч ажиллаж байна.

Т.Есүхэйтөмөр