Архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээг түр хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн 07-ны өдрийг дуусталх хугацаанд архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд түр хязгаарлалт тогтоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураах үйл явцтай холбоотойгоор, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 07-р сарын 06-ны өдөр захирамж гаргасан байна. Энэхүү захирамжийн хүрээнд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээг өнөөдрөөс буюу энэ сарын 07-ны өдрүүдэд түр хязгаарлахаар заасан байна.

Ч.Отгонцэцэг