"Нарны алхалт" тогтмолжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаа долоо хоног бүрийн лхагва гарагийг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр” болгон зарласан. Энэ хүрээнд энэ сарын тавны өдрийн “Нарны алхалт”-ыг аймгийн Биеийн тамир спортын газраас зохион байгуулав. Арга хэмжээнд 27 байгууллагын 200 орчим ажилчин, алба хаагчид 30 орчим иргэд хамрагдлаа.
30 гаруй иргэн өнгөрсөн гурван сараас эхлэн "Нарны алхалт"-ыг тогтмол хийж байгаа гэнэ. Тэд өглөөний нарнаас өмнө алхахдаа дасгал хийхийн зэрэгцээ ойрын зайн гүйлтийг хийж хэвшжээ. Тасралтгүй гурван сарын турш алхсанаар зарим нэг нь 20-30 кг жин хаяж жингийн илүүдлээсээ салсан тухай хэлж, эрүүл мэнддээ анхаарч хамт “Нарны алхалт”-аар алхахыг тэд уриалж байв.
Иргэд өглөө эрт босч алхсанаар зүрх судасны өвчин болон бусад өвчнүүдийг ор тас мартах бөгөөд эргээд 18-тай болсон юм шиг хөнгөн шингэн болно гэдгийг ахмад багш Л.Эрдэнэсүрэн хэлсэн юм.
Хүн амын дунд элэгний хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт хэлбэлзэх зэрэг өвчин зонхилон тохиолдож байгаа аж. Тиймээс иргэдийг зөв амьдралын хэвшилтэй болгохын тулд архи, тамхинаас татгалзахыг аймгийн МХГ-ын Улсын байцаагч Э.Ганболд зөвлөсөн юм.
Тэрээр цааш хэлэхдээ, амьдралын зөв дадалтай иргэд бий болсноор аливаа ажлыг илүү чанартай хийж хэрэгжүүлнэ. Иргэд өөрсдийн эрүүн мэндэд анхаарч Зуунмод сумандаа долоо хоног бүр зохион байгуулагддаг “Нарны алхалт”-ад аль болох хамрагдахыг тэрээр уриалсан юм.

Т.Есүхэйтөмөр