Эмнэлгийн салбараар эмчилгээ үйлчилгээ авах иргэдийн тоо буурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Яаралтай тусламж үйлчилгээгээр үйлчилгээ авагчдын тоо 275-аар, түргэн тусламж дуудсан хүний тоо 29-өөр, өөрсдөө тусламж авахаар ирэгсдийн тоо 246-аар тус тус буурав.
Аймгийн 28 харьяа эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног тутамд, нэгж бүрээс 22 асуултаар эрүүл мэндийн салбарын яаралтай тусламж үйлчилгээний мэдээллийг авч нэгтгэдэг байна.
Энэ сарын гуравны байдлаар салбарын хэмжээнд яаралтай тусламжаар нийт 2112 хүн үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 977, эмэгтэй 1137 хүн байна. Нийт үйлчлүүлэгчдийн 89 нь түргэн тусламж дуудсан, 2023 нь өөрөө яаралтай тусламж авахаар ирсэн бөгөөд биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн тусламж 16, шар буюу тулгамдсан тохиолдол 143, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 264, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 1689 хүн тус тус үзэж биеийн байдлыг эрэмбэлэн ангилсан байна.
Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан буцаасан 2022, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 36, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлсэн тав, яаралтай тусламжаар ирээд нас барсан хүн байгаагүй байна. Харин дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 49 үүнээс УНТЭ-т зургаа, ЭХЭМҮТ-д дөрөв, ГССЗҮТ-д 30, АНЭ-т тав, бусад эмнэлэгт- дөрвөн өвчтөнг тус тус шилжүүлсэн байна.
Сүүлийн хоёр удаагийн яаралтай тусламж үйлчилгээний мэдээг харьцуулж үзэхэд нийт үйлчилгээ авагчдын тоо 275-аар, түргэн тусламж дуудсан хүний тоо 29-өөр, өөрсдөө тусламж авахаар ирэгсдийн тоо 246-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Тусламж үйлчилгээ авагсдын дотор амь тэнссэн үеийн тусламж авагчдын тоо 19-өөр буурсан бол онош тодруулаад зохих тусламж үйлчилгээ аваад эмнэлэгт хэвтэлгүй буцсан өвчтөний тоо 1524-өөр нэмэгдсэн байна.
Түүнчлэн яаралтай тусламж авахаар ирээд нас барсан хүн байхгүй. Харин цаг хугацаанд нь дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн өвчтөн есөөр нэмэгдсэн байна. Дээд шатлалын эмнэлгүүдээс ГССЗҮТөвд шилжигсдийн тоо таваар нэмэгдсэн байна.
Иймд иргэд бага насны хүүхдийн осол гэмтэл ялангуяа түлэгдэл, зам тээврийн ослоос сэргийлэх, настангууд зүрх судасны эмгэг артерийн даралт ихсэлтээс сэргийлэх ажил амралтын дэглэмийг сахих, хэт ядрахгүй байх, өөрийнхөө эрүүл мэндэд цаг зав гаргаж байх, өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж байхыг албаныхан сануулж байна.

Т.Есүхэйтөмөр