Сураггүй болсон иргэн олдоогүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 29-ний өдөр Эрдэнэ сумын Чулуут баг “Зүүнбаян” гэдэг газар сонгино түүхээр явж байсан иргэн Б /32 настай, эмэгтэй/ сураггүй болсон дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу эрэн хайх ажиллагааг аймгийн ОБГазрын дөрвөн алба хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн техник хэрэгслийн хамт зохион байгуулсан юм.
Эрэн хайх ажиллагааг энэ сарын тавны өдөр хүртэл үргэлжилсэн болов ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний дагуу түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг явганаар нийт 30 км газрыг хамруулан зохион байгуулжээ.
Мөн өнгөрсөн сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан ойн түймэрийг өчигдөр унтрааж дуусав.
Өнгөрсөн сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Чулуут голын гарам” гэдэг газар гарсан ойн түймэрийг аймгийн ОБГ-ын алба хаагчид өчигдөр унтрааж тус сумын Байгаль орчны улсын байцаагчдад хүлээлгэн өгсөн талаар аймгийн ОБГ-аас мэдээлэв. Тус суманд гарсан түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 25 хүн, хоёр техник хэрэгсэл ажилласан байна.

Т.Есүхэйтөмөр