84 иргэнд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-15 ны өдрүүдэд болох Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан энэ сарын 10-аас эхлэн аймгийн баяр наадмын үеэр худалдаа эрхлэх 84 зөвшөөрлийг аж ахуй нэгжид байгууллагуудад олгохоор болжээ. Иргэд энэ сарын сарын 7-ны дотор өргөдлөө өгөх ёстой талаар албаныхан хэлж байна. Өгсөн цаг хугацаа, дарааллын дагуу шаардлага хангасан эхний 84 иргэнд үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгоно гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ хэллээ.
Тодруулбал аймгийн Соёл амралтын хүрээлэн орчимд 49 зөвшөөрлийг олгоно. Үүнээс хуушуурын гэр 12, зөөврийн хуушуур тав, хүнсний худалдаа 16, үйлчилгээний худалдаа 14, тоглоом 10, зураг авах цэг хоёр тус тус олгогдон. Харин морь барианы талбайд 35 зөвшөөрлийг олгоно. Үүнээс хуушуурын гэр 20, худалдааны асар 15, тоглоом 10 тус тус олгогдох юм.
Мөн үйлчилгээ эрхлэгчид нэг өнгийн асартай байх ёстойгоос гадна ижил өнгийн хувцас хэрэглэлтэй байж бүтээгдэхүүний чанарыг дээд зэргээр хангах ёстойг холбогдох хүмүүсээс анхааруулж байгаа аж.

Т.Есүхэйтөмөр