Эмнэлгийн асрагч, үйлчилгээний ажилтнуудыг “Туслах сувилагч”-аар бэлтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь БОЭТ туслах сувилагчийн мэргэшил олгох сургалтыг явуулж, 39 асрагч, үйлчилгээний ажилтнаа хамруулсан байна. Тус эмнэлэг 2016-2017 оны хичээлийн жилд Анагаах ухааны “Энэрэл” дээд сургуультай хамтран дээрх сургалтыг нэг жилийн хугацаатай явуулсан нь энэ юм.
БОЭТ-ийн захирал Д.Должин: Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч нэмэгдсэн, ажилтнуудаа хөгжүүлж, нийгмийн баталгааг нь хангасан ач холбогдолтой сургалт боллоо гэв.
Дээрх сургалтад хөрш Сүхбаатар аймгийн эмнэлгээс үйлчилгээний таван ажилтан хамрагдсан байна. Хөдөө орон нутагт ажлын байран дээрээ суралцаж төгссөн анхны тохиолдол гэдгийг эмнэлгийн удирдлага онцоллоо.

Д.Дэлгэрмаа