Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-05 11:40:35
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг удирдамжийн дагуу Сэлэнгэ аймагт ажиллаж,  хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар харилцан санал солилцож, арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Тус ажлын хэсгийнхэн “Өрсөлдөөний тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, “Сонгуулийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, сургалт зохион байгуулан ном гарын авлагаар ханган ажилласан байна. Түүнчлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүд болон Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, аймаг Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар харилцан санал солилцож, арга зүйн заавар зөвлөгөө өгчээ. Тус ажлын хэсгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагч Б.Лхагва ахалж яваа бөгөөд тус газрын улсын ахлах байцаагч Ж.Сүглэгмаа, улсын байцаагч Б.Наранцэцэг, П.Номин-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻