Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Цагдаагийн алба хаагчдыг цагдаагийн цолоор шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын зарим алба хаагчдад ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн цол шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.
Тухайлбал хугацааны цагдаагийн дэд хурандаа цолоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батхуяг, хугацааны цагдаагийн хошууч цолоор Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Баярбат, Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Буянхүү нарыг. Мөн хугацааны цагдаагийн ахмад цолоор Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баянмөнх, Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батзаяа, Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттулга нарыг шагнажээ.
Түүнчлэн хугацааны цагдаагийн ахлах дэслэгч цолоор Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Болдхуяг, Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Амгаланбаатар, Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатар. Түүнчлэн офицерын бүрэлдэхүүнд орж, цагдаагийн дэслэгч цолоор Аж ахуйн ажилтан, цагдаагийн ахлагч Б.Мөнхбат нарыг тус тус шагнасныг аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд гардуулан өглөө.

Ч.Отгонцэцэг