Ахмадуудад эмчилгээний дэр өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-04 18:57:16
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Нутгийн Залуучуудын холбооноос өвчний зовиурыг түргэн хугацаанд арилгадаг “Усладан” компани үйлдвэрлэсэн эмчилгээний шидэт дэрийг ахмадын хорооны 10 гаруй ахмад настанд гардуулав.

Төв аймгийн хэмжээнд 12 мянган ахмад настан байдаг бөгөөд Зуунмод суманд 2000 гаруй ахмад настан байдаг. Аймгийн Ахмадын хорооноос ахмадуудад тулгарсан асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор Нутгийн залуучуудын холбоонд хүсэлт гаргасан байна. Хүсэлтийн дагуу Нутгийн залуучуудын холбооноос "Усладан" компанийн нэг бүр нь 350 мянган төгрөгийн үнэтэй, нийт 3.7 сая төгрөгийн өртөг бүхий эмчилгээний шидэт дэрийг ахмадын хорооны 11 ахмадад гардуулан өгөв.

Цаашид санхүүжилтийн асуудал шийдэгдвэл үлдсэн ахмадууддаа эмчилгээний шидэт дэртэй болгоно хэмээн албахын хэлж байна. 

Мөн энэ сарын нэгнээс шинэ залуу үедээ өөрсдийн биеэр үлгэр дуурайл үзүүлэх, амьдралын туршлагаасаа хуваалцах зорилгоор боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг таван үндсэн чиглэлээр ахмад настны “Зөвлөн туслах үйлчилгээ” үйлчилгээг ахмад настнууд үзүүлж байна гэж аймгийн Ахмадын хорооны дарга Р.Лхагва хэлсэн юм. 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻