Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-03 18:44:02
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүн усанд осолдсон дуудлагаар аймгийн эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, Онцгой байдлын албанаас 16 алба хаагч, Цагдаагийн газраас 5 алба хаагч ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 23-наас 25-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалттай холбоотойгоор усанд орж сэрүүцэх зорилгоор гол, нуурын усанд орж байгаад усанд живж амь насаа алдсан 3 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Эдгээрийн хоёр нь бага насны, насанд хүрээгүй хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Иймд иргэд гол, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хандах хүнгүйгээр голын эрэг хавиар зугаацах, сэлгүүцүүлэхгүй байх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻