Жаргалант суманд 0,02 га газар өмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Ирэх жилийн таван сард иргэдийн үнэгүй газар өмчлөх хуулийн хугацаа дуусах юм. Энэ хугацаа дуусахаас өмнө энэ жил Төв аймгийн Жаргалант сум 1100 иргэнд өмчлөлийн газрыг олгоно. Өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн хоёр мянган метр квадрат буюу 0,02 га газрыг өмчлөв.
Жаргалант сумын ЗДТГ-аас сумынхаа өмчлөлгүй байгаа иргэддээ газар өмчлүүлэх ажлыг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлээд байна. Өнөөдөр Баянбулаг гуравдугаар багийн шинэ суурьшлын бүс болох Тариат хэсэгт энэ хавар гурван сард газар өмчлөх хүсэлт гаргасан 460 иргэнээс 200 гаруй иргэнд сугалаагаар олгоод байна. Газар олгохдоо иргэдээр өөрсдөөр нь хашааных нь байршлыг сугалуулж байгаа юм.
Сугалаанд оролцож амжаагүй иргэд аль боломжтой үедээ сумынхаа захиргааны байранд очиж сугалж болохыг Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл онцолсон юм.
Нийслэлд 0,07 га газар өмчлүүлж байгаа бол орон нутагт 0,05 га хүртэлх газрыг өмчлүүлж байгаа юм. Харин Жаргалант сумын хувьд газрын хүрэлцээгүй байдлаас шалтгаалж 0,05 га газрыг хараахан өгөх боломжгүй байгаа юм.
Тэрээр цааш хэлэхдээ, “үлдсэн 640 иргэн иргэн ирэх найман сард багтаан газар өмчлөх хүсэлтээ сумын газар хариуцсан мэргэжилтэнд материалаа өгснөөр эзэмшлийн газар авах боломжтой” гэв.

Т.Есүхэйтөмөр