Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Төв аймагт багийн спорт эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан олон улсын стандартад нийцсэн Хөл бөмбөгийн талбайг Зуунмод хотын “Соёл амралтын хүрээлэн”-д байгуулав.
Иргэдийнхээ эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал томоохон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Олон Улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай юм. Хөл бөмбөгийн талбайн ажлыг 400 сая төгрөгөөр “Од-Орд” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид, иргэд хөдөлмөрчид оролцов.
Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны “Цом”-ын төлөө Төв аймгийн шигшээ баг Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Соёмбын барсууд” багийг хүлээн авч тоглолоо. Талбайдаа Төв аймгийн шигшээ баг 5:2 харьцаатайгаар хожлыг авлаа.
Түүнчлэн энэ жил Төв цэцэрлэгт хүрээлэнг бүрэн засварлаж байгаа бөгөөд хөл бөмбөгийн талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн “Од-Орд” ХХК үргэлжлүүлэн сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг хийж байна.

Т.Есүхэйтөмөр