Айраг литр нь 3500 төгрөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв Булган сумын “Баясуулагч” худалдааны төвд энэ жилийн шинэ айраг литр нь 3500 төгрөгийн үнэтэй байна.
-Баяр наадам хүртэл айрагны үнэ ханш нэг их буурахгүй байх. Өнөөдрөөс эхлэн айраг элбэгших хандлагатай байна. Зуншлага муу сүү цагаан идээний нийлүүлэлт бага байгаа учир баяр наадмын үеэр айраг бага зэрэг хямдарч 3000 орчим төгрөг болох байх гэж худалдаачид тайлбарлаж байна.
Энэ жил зуншлага тааруу, гандуу байгаагаас гүүгээ оройтож барьж, айраг зуны дунд сар гарч байж ислээ. Орхон сумын малчид ихэвчлэн гүүгээ барьж зах зээлд айргаа борлуулж эхэлжээ.

М.Батжаргал