Сумын баяр наадмын хугацааг өөрчиллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болохтой холбогдуулан сумын баяр наадмын хугацааг өөрчиллөө.
Сумын баяр наадмыг энэ оны долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд тэмдэглэхээр аймгийн Засаг дарга захирамжиллаа. Мөн Бүрэгхангай сумын “Хоёр түмэн адууны баяр”-ыг долдугаар сарын 27-28-ны өдөр тэмдэглэхийг зөвшөөрсөн байна.
Сонгуулийн дахин санал хураалт явагдахаас өмнө багийн өдөрлөг, сумын баяр наадам зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг сумын Засаг даргад үүрэг болгожээ.
Өмнө нь сумын баяр наадмыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байсан юм.

М.Батжаргал