Тамганд мөнхөрсөн наадам 13-15 хооронд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамж гарч энэ жилийн баяр наадам энэ сарын 13-15 ны өдрүүдэд болно.
Энэ жилийн “Тамганд мөнхөрсөн наадам” наадмын нээлтийг найруулагч Ч.Ганхуягийн найруулгаар нээнэ.
Найруулагч Ч.Ганхуяг хэлэхдээ, “Төв аймагчууд өнгөрсөн онд адуугаараа улсад тэргүүн байр эзэлсэн. Энэ жилийн баяр наадмаар аймгийнхаа хурдан хүлгүүдийг мөнхөлсөн онцлог наадам зохион байгуулна. Морьдын үзүүлбэрээр 60 гаруй тамгыг наадамчин олонд харуулна” гэв.
Удахгүй наадамчдын хүртээл болох наадмын бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 70 хувьтай явагдаж байна. Баяр наадмын нээлтэд “Монгол туургатан театр”-ын нийт уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэж Монгол туургатан театрын дарга Б.Мөнхбат онцолсон юм.
Энэ жилээс эхлэн баяр наадмын үйл ажиллагааг цувралаар зохион байгуулж буй бөгөөд ирэх жил “Зодгонд мөнхөрсөн наадам” хэмээн үргэлжлүүлэн зохион байгуулагдах аж.

Т.Есүхэйтөмөр