Монголын уул уурхайн салбарын бодлого Азид жишиг болохуйц байна гэж дүгнэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уул уурхай, эрдэс баялаг, металл, тогтвортой хөгжлийн Засгийн газар хоорондын форум” (ЗГХФ) олон улсын байгууллагаас Монголын уул уурхайн бодлогын үзэл баримтлалд үнэлгээ хийснээ өнөөдөр танилцуулав.
Тус байгууллага нь Монгол Улсын уул уурхайн бодлогыг Эрх зүй ба бодлогын орчин, Санхүүгийн үр өгөөж, Нийгэм, эдийн засгийн үр өгөөж, Байгаль орчны менежмент болон Уурхайн дараах шилжилт, Гар аргаар олборлолт, бичил уурхай гэсэн зургаан ангиллаар үнэлгээ хийжээ. Үнэлгээний ажлыг өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд хууль, эрх зүйн орчинг судалж, томоохон уурхайнуудад ажилласан байна. Тус байгууллага Монгол Улс уул уурхайн салбарын бодлогоороо Азийн орнуудад жишиг болохуйц хэмжээнд байна хэмээн дүгнэжээ.
Монгол Улс Уурхайн дараах шилжилт болон Байгаль орчны менежмент гэсэн ангилалд доогуур үнэлгээ авсан бол үлдсэн дөрөвт нь дундаж байжээ. Монголын уул уурхайн салбарт ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин ажиллаж байгааг ЗГХФ сайшаасан байна. Мөн олборлогч аж ахуйн нэгж болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд гэрээ байгуулж, уурхайн үр өгөөжийг аймаг, сумдад тэгш, хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлсэн нь Нийгэм, эдийн засаг болон Санхүүгийн үр өгөөж гэсэн ангилалд дундаж гэсэн үнэлгээ авахад ихээхэн түлхэц үзүүлжээ. 2014 онд уул уурхайн салбарын хуулийг шинэчлэн найруулсан бөгөөд энэ хуульд өмнө нь тулгамддаг байсан томоохон асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж чадсан байна хэмээн тус байгууллага дүгнэлтэдээ дурьдсан байна.
Манайд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд хаалтаа хийх үедээ хэдэн м2 талбайд ямар нөхөн сэргээлт хийх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас Уурхайн дараах шилжилт ангилалд доогуур гэсэн үнэлгээ авсан хэмээн УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат хэллээ.
Тэрбээр, “Гадаад орнуудад уурхайн ажил эхлэхээс өмнө тусгай санд нөхөн сэргээлтийн мөнгө байршуулдаг нийтлэг жишиг бий. Ер нь бол уурхайн хаалт гэдэг ойлголт саяханаас бий болж байна. Манайхаас өмнө буюу 300-400 жил уурхай ашиглаж байгаа томоохон улсууд ч одооноос л энэ жишгийг нэвтрүүлж байна. Энэ жишгийг манай оронд нутагшуулах нь зөв юм.
Байгаль орчны менежмент гэсэн ангилал нь мөн л уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй алдагдсантай холбоотойгоор доогуур үнэлгээ авсан. Уурхайн ажил эхлэхээс өмнө нөхөн сэргээлт, хаалт гээд бүхий л ажлаа нарийн тооцоолж байх шаардлагатай байна” хэмээв.
ЗГХФ-д 60 гаруй орон гишүүнээр элссэн бөгөөд уул уурхайгаас хараат эдийн засагтай орнуудын хууль эрх зүйн орчинд үнэлгээ хийдэг хараат бус байгууллага юм. Энэхүү байгууллагаар үнэлгээ хийлгэснээр бодлогын алдаагаа засахаас гадна эерэг дүгнэлт, үнэлгээг олон улсад түгээж, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ хэмээн УУХҮЯ-ны удирдлагууд онцлов.

Ч.Ариунболд