Туркэд +45,4 хэм хүрч халж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНАСТАНА. /КАЗИНФОРМ/. Турк улсын “аялал жуулчлалын нийслэл” гэгддэг Анталия хотод цельсийн +45,4 хэм хүрч халж байгаа тухай Anadolu агентлаг мэдээллээ.
Орон нутгийн цаг уурын албаны бүртгэлийг үзэхэд, сүүлийн 88 жилийн хугацаанд ийм их халуун болж байгаагүй аж. Хамгийн сүүлд 1929 онд Анталия хотод термометрийн заалт +45-аас дээш хэмийг зааж байсан бол 2000 оны 7 дугаар сарын 12-нд +45 хэм хүрч халж байжээ.
Туркийн өмнөд нутагт агаарын хэм жилийн дунджаас 10-12 градусаар илүү байгааг цаг уурчид анхаарууллаа. Анталия хотод 7 дугаар сарын агаарын хэм дунджаар +34 байдаг аж.
О.Барс