Австрид нэг цагаач ахимаг насны гэр бүлийн хосын амийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-02 10:48:10
ВЕНА./TASS/. Тунис гаралтай цагаач барууны бодлого баримталдаг Австрийн эрх чөлөөний намыг үзэн ядах үзлээсээ болж Австрийн Линц хотод тэтгэврийн хоёр хөгшний амь насыг зэрлэг балмадаар хөнөөжээ. Энэ тухай бямба гарагт Австрийн цагдаа мэдээллээ.

54 настай цагаач баасан гарагийн орой энэ гэмт хэргийг үйлдсэн ба дараа нь өөрийн сайн дураар цагдаад очиж хэргээ хүлээжээ. Тэрбээр мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө энэхүү гэмт хэргийг сайтар бодож төлөвлөсөн, учир нь дээрх гэр бүлийн хос хоёр гадаадынханд дургүй, барууны үзэлт намыг дэмждэг гэж үздэг байснаа хэлжээ. Лалын гаралтай цагаач тэрбээр олон жилийн туршид Австрийн нийгэм түүнд шудрага бус хандаж байгааг мэдэрдэг байсан ба энэ бүхэнд тэрбээр популист улс төрчдийн буруутгадаг байжээ хэмээн радиотелевизийн ORF компани мэдээлжээ.

Тунис гаралтай цагаач долоо хоногт хоёр удаа дээрх ахимаг насны гэр бүлийн хос хоёрт эхнэрийнхээ ажилладаг дэлгүүрээс хүнс хүргэж өгдөг байжээ. Ингээд ээлжит удаагаа тэднийд очихдоо эхлээд 85 настай хүнд итгэмтгий эмэгтэйг боож алаад, дараа нь хутга, түлээний мод ашиглан 87 настай нөхрийг нь хөнөөжээ. Дараа нь тэр хоёрын цогцсыг нь шатаасан байна. Цагдаагийн мэдээллээр, Тунис гаралтай дээрх цагаач Австрид 1989 оноос хойш амьдарч байгаа ба тэрбээр Австри эмэгтэйтэй гэрлэсэн төдийгүй эхнэр нь түүнийг даган лалын шашин шүтэх болжээ.
О.Барс
相关新闻