Аймгийн Онцгой байдлын газраас сумдын удирдлагуудад зөвлөмж хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-30 18:18:40
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 7 сард хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байх талаар урьдчилан сэргийлэх мэдээллийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас олон нийтэд мэдээллээ.
Иймд ой, хээрийн гал түймрийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа тул аймгийн Онцгой байдлын газраас сумдын Засаг дарга, тосгоны захирагчийн албанд гарч болзошгүй гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар сзөвлөмж хүргүүлжээ. Энэ онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 9 сумдын нутаг дэвсгэрт 17 удаагийн ой хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ ой 7492 га, хээр 3694 га, нийт 11.189 га талбай түймэрт өртөн шатжээ. Энэ байдлаас үүдэн байгаль экологид 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймэр унтраахад 14.312.058 төгрөгийн зардал гарч, унтраах ажиллагаанд онцгой байдлын газраас давхардсан тоогоор 394 албан хаагч 38 техник хэрэгсэл, орон нутгаас 381 иргэн 48 техник хэрэгсэл, ердийн хөсөг 7, хилийн цэрэг, цагдаагийн байгууллагаас 58 албан хаагч, дайчлагдан ажилласан байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻