30 гаруй мянган эх, хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-30 16:27:32
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр” батлагдаж 30 гаруй мянган эх хүүхэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах боломж бүрдэв.

“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр” 15-49 насны 23 мянган эмэгтэй, 0-5 насны 10 мянган хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх зорилготой юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд дөрвөн зорилт 22 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсныг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа онцлов.

Хөтөлбөрийн хүрээнд нөхөн үржихүйн насны 30 гаруй мянан эмэгтэй цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж, хөх, умайн хүзүүний хавдар, элэгний В, С вирус, бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ, ДОХ, тэмбүү зэрэг найман төрлийн эрт илрүүлэг, үзлэг оношлогоонд хамрагдах юм.

Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны хүүхдийн хяналт сайжирч, өвчлөл, эндэгдэл буурна гэж  мэргжилтнүүд үзэж байна. Уг хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд тодорхой үе шаттай хэрэгжинэ.

Т.Есүхэйтөмөр
相关新闻