"Нүүдэлчин" зуухыг иргэдэд үнэгүй олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. “Эко тохилог хашаа төсөл”-ийн хүрээнд “Экоресурс” ХХК хамтран утаа бага гардаг, түлшинд хэмнэлттэй “Нүүдэлчин” 3200 зуухыг өчигдөр Төв аймагт хүлээлгэн өглөө.
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын утаатай тэмцэх, гэр хороололд оршин суугчдын ая тухтай, тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “ЭКО тохилог хашаа” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Олон улсын чанарын стандартад нийцсэн утаагүй зуух нь мод, нүүрсний хэрэглээнд 40-50 хувийн хэмнэлттэй, уламжлалт аргаар галладаг, монгол ахуйд тохирсон хийцтэй, нүүрс, мод, аргал, хөрзөн болон сайжруулсан түлшинд тохиромжтойгоос гадна дулаанаа удаан барих олон давуу талуудтай аж.
Зуухны үйл ажиллагаа нь галлах явцад гарсан утаагаа хийжүүлэн дахин шатаах технологи дээр үндэслэсэн ба дулаанаа удаан хугацаагаар хадгалах зориулалтаар тусгай керамик доторлогоотой хийсэн байна.

Төслийн хүрээнд иргэдтэйгээ хамтран хашаандаа зөв төлөвлөлт, зохион байгуулалт хийж байгаагаас гадна өрхийн аж ахуй эрхлэх, байгальд ээлтэй, өрхийн орлогод хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлэх үүднээс Зуунмод сумын 3200 иргэнд "Нүүдэлчин" зуухыг үнэгүй олгож байна. Мөн хот суурин газрын агаарын бохирдлыг арилгах зорилгоор утаа бага зарцуулах зуухнуудыг Баянчандмань, Эрдэнэ хоёр тус бүр 1500 нийт 3000 төслийн зуухыг нийлүүлэх аж.

Т.Есүхэйтөмөр