“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Сэлэнгэ аймагт 60 гаруй хувьтай явж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөр Сэлэнгэ аймагт 60 гаруй хувьтай явж байна.
Энэхүү хөтөлбөр Сэлэнгэ аймгийн тухайд 17 сум 6 тосгонд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжин, өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 40-65 насны иргэдийн 10500 орчим буюу 60 гаруй хувь нь эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагджээ. Тус аймагт 40-65 насны 26958 иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд эхний ээлжинд 65 хувь буюу 17525 иргэнийг үзлэгт хамруулахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн монгол” Үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлж, энэ хугацаанд зорилтот насны бүх иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулах, эрт илрүүлгийн дараа эрсдэлтэй гарсан өвчтөнүүдийг дараагийн эмчилгээ үйлчилгээнд яаралтай хамруулахаар үндэсний хөтөлбөрт тусгаж өгсөн байгаа. Элэг нь хүний биеийн хамгийн том эрхтнүүдийн нэг буюу ойролцоогоор 1.5 кг орчим жинтэй. Хоногт 2000 орчим литр цус элгээр дамжин өнгөрч, өдөрт 300-400 удаа цусыг шүүдэг аж. Тиймээс энэ амин чухал эрхтнийхээ эрүүл байдлыг хангахад иргэдийн өөрсдийнх нь идэвх оролцоо юу юунаас чухал юм.
Өнөөдөр зорилтот насны бүх иргэд Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрт хамрагдахын тулд харьяа өрх сумын ЭМТ-үүддээ яаралтай хандахаас гадна ЭМД-д бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм байна.

Ч.Отгонцэцэг