Ховд аймаг жилдээ 2000-2500 га-д тарвас тарьдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймаг тарвасаараа алдартай, ногоочид нь хэдэн үеийн турш амтат улаан тарвас тариалж ирсэн уламжлалтай. Тус аймгийн Буянт, Мянгад, Ховд, Булган, Манхан суманд тарвас тариалдаг. Энэ жил аймгийн хэмжээнд энэ оны зөвхөн 5 сарын байдлаар 167,7 га талбайд тарвас тарьсан байна. Ер нь манай аймаг жилдээ 2000-2500 га-д тарвас тарьдаг.
Зуны улиралд тарвас тарьсны дараа ямар арчилгаа шаардаж, хэрхэн ургуулдаг талаар Буянт сумын ахмад ногоочин Төлөөгөн гуайгаас тодрууллаа.
Тэрээр “Тарвас хүйтэнд тэсвэр муутай дулаанд дуртай хүнсний ногоо. Бүрэн ялзарсан малын бууцаар борддог.Тарвас талбайн хөрс боловсруулалт маш чухал байдаг. Учир нь тарвасны үндэс газрын хөрс рүү гүн тархдаггүй, өнгөн хэсгээр нь хажуу тал руугаа тархдаг.Тарвас тариахаас өмнө заавал цэнэг усалгаа хийдэг.Тохиромжтой хугацаанд тариалсан тарвас 5-7 хоногт бүрэн соёолдог” гэв.
Ер нь усалгаа ихдүүлэх,багадуулах нь аль аль нь хор уршигтай аж. Усалгаа ихэдвэл үндэс хөрсөнд муу тархаж бодисын солилцоо дутагддаг, харин усалгаа багадвал ургалт зогсож, навч нь хорчийгмтгой болдог байна.
Тарвас тарих хугацаанд арчилгааны хувьд зэрлэг устгахаас гадна, цөөлөлт, таналт хийх, нэмэлт үндэс үүсгэх зэрэг өвөрмөц ажиллагаа хийдэг гэнэ.
Цөөлөлт гэдэг нь 2-3 жижиг навч гарсан үед, нэг үүрэнд хамгийн сайн ургаж буй нэг ургамлыг үлдээж бусдыг сугалан авна
Таналт гэдэг нь тарвас олон иш татаж ургадаг учир танахгүй бол олон жижиг жимс сууж болц гүйцдэггүй.
Нэмэлт үндэс үүсгэх гэдэг нь тарвасны зэллэн ургаж байгаа ишний үетэй хэсгийг хөрсөнд суулгахыг хэлдэг байна.
Ховдын тариаланчид ногоочдын эртнээс тарвас тариалж ирсэн энгийн арга нь нутгийн цэвэр үржил шимтэй хөрсөнд арчилгааны уйгаггүй хөдөлмөр зүтгэлийн хүчээр ургалт нь сайн болдог байжээ.
Түүнээс гадна халуун нар, ялаа шумуулыг тэсвэрлэж, дээрх уламжлалын дагуу тарьж ургуулсан тарвасны амт нь араанд уусаж, хүн бүхний зүрх сэтгэлд хоногшдог.
Гэтэл сүүлийн үед зарим ногоочид уламжлалт аргаа умартаж азот, нитрит зэрэг химийн бордооны тунг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь хэт томорч, амт шимтгүй, гэдэс дотор эвгүйцүүлдэг болсон нь нууц биш.
Тарвас 8 сарын дундуур боловсорч,эхэлнэ. Энэ үеэс түүвэрлэн хураана. Няслахад бөглүү битүү дуу гарч байвал болц сайтай гэж үздэг ажээ.

А.Бямбасүрэн