АН-ын гишүүд дэмжигчдийн жагсаал тарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-28 18:21:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хорооны гаднах талбайд жагсаж байсан Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн цуглаан тарлаа. 
 
Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ноос 13 цагийн үед Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын хугацааг долдугаар сарын 6-нд явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн шаардлагыг СЕХ-нд хүргүүлж, 15 цагаас эхлэн жагссан.
 
Энэ цаг хугацаанд СЕХ дахин санал хураалтын хугацааг хилийн чанадад ирэх сарын 4-5-нд, эх орондоо ирэх сарын 7-нд зохион байгуулахаар наашлуулсан. Иймд МоАХ-ны удирдлагууд СЕХ-ноос гаргасан сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг наашлуулсан тухай тогтоолыг уншиж танилцуулснаар жагсагчид тарав.
 
Б.Туул 
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻