Дахин санал хураалтыг ирэх сарын 9-нд явуулах шийдвэрээ цуцлахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ардчилсан холбоо /МоАХ/-оос өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ.
Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг ирэх сарын 6-нд явуулах нь зүйтэй хэмээн шаардаж байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулах нь ирц болон санал хураалтын дүнд сөргөөр нөлөөлнө хэмээн тус холбооныхон үзэж, тус шаардлагыг хүргүүлжээ.
Түүнчлэн СЕХ хуулиа биелүүлэхгүй, сонгуулийг шударга явуулж чадахгүй байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ МАН-ын нэр дэвшигчдэд тааламжтай байдал үүсгэх гэсэн оролдлого. Үүний зэрэгцээ СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан МАН-ын нэр дэвшигчтэй найз нөхдийн холбоотой. Иймд Ц.Болдсайханы оролцоотой гаргасан шийдвэрээр цуцлах хэрэгтэй хэмээн шаардлагадаа бичжээ.
Тэд шаардлагынхаа хариуг энэ сарын 29-ний 11.00 цагт авах гэнэ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэр шилжих аж.

Б.Туул