Ойрын өдрүүдэд Сэлэнгийн нутгаар 34 градус давж халахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-28 10:43:20
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд 34 градус давж халан аагим халуун байхыг аймгийн УЦУОША-наас мэдээлж байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 27-ны 20.00 цагаас 28-ны 20.00 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/сек. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/сек. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна. Энэ сарын 28-наас 7-р сарын 02-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 30-нд ихэнх сумдын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻