Сэлэнгэ аймагт 62.38 хувьтай сонгууль өндөрлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах ажил өглөөний долоон цагаас 58 хэсэг дээр хуулийн дагуу эхэлж, 22.00 цагт ямар нэгэн будлиангүйгээр амжилттай өндөрлөлөө.
Аймгийн хэмжээнд нийт 69950 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтанд бичигдсэн байгаа. Оройн 22.00 цагийн байдлаар 62.38 хувьтайгаар сонгууль өндөрлөлөө. Сэлэнгэ аймгийн 58 хэсгээс 54 хэсэг мэдээгээ ирүүлснээс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд 15051, Х.Баттулга 14326, С.Ганбаатар 14722 саналтайгаар 22.00 цагийн байдлаар урьдчилсан мэдээтэй байна.

Ч.Отгонцэцэг