НИТХ-ын дарга Ц.Сандуй эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Саналаа өгсний дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна" гэлээ.
Дашрамд дурдахад нийслэлийн хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгдээд байна. Санал авах 403 хэсгийн хороо ажиллаж байгаа юм.