Санал хураалт аймгийн хэмжээнд 47.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-26 17:59:54
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн хэмжээнд санал өгөх 59950 сонгогч бий. Үүнээс 17.00 цагийн байдлаар 28574 буюу 47,7 хувь нь саналаа өгчээ. 17.00 цаг хүртэл 50-иас дээшхи насны сонгогчдын санал өгөх идэвхи өндөр, харин 18-25, 26-49 хүртэлх насны сонгогчдын идэвхи сул байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдээлж байна. Магадгүй энэ өдрийн халуун бүгчим байдал нөлөөлсөн байж болзошгүй, оройны сэрүүн цагаар саналын ирц нэмэгдэх хандлагатайг хэлж байна.

Архангай аймгийн хувьд 19 сумтай. Үүнээс хамгийн өндөр ирцтэй сумаар Цахир сум 67.8, Жаргалант 59.4, Хангай 56.4 хувьтай байгаа юм. Ирц сул байгаа сумдаар Эрдэнэбулган сум 36.7 хувьтай, Хашаат 39.7, Батцэнгэл, Төвшрүүлэх сумд тус бүр 45 хувьтай жагсаж байна.

Аймгийн хэмжээнд санал тоолох 102 машин ажиллаж байгаагаас 17.00 цагийн байдлаар ямар нэг гэмтэл гараагүй байна.

Б.Гэрэлт-Од
相关新闻