Дундговьд сонгуулийн санал хураалт 47 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-26 17:22:07
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын явцыг 17 цагийн байдлаар аймгийн сонгуулийн хороо мэдээллээ. Дундговь аймгийн сонгуулийн санал авах 46 хэсгийн хороонд нийт 13 мянга 903 сонгогч саналаа өгч, санал хураалт 47.49 хувьтай байна.
Санал авах 46 хэсгээс санал хураалтын явц хамгийн өндөр буюу 58 хувьтай байгаа нь Дэлгэрхангай сумын 2 хэсэг болж байна. Энэ хэсгүүдэд нийт 1432 сонгогч саналаа өгнө. Харин хамгийн бага буюу 33 хувьтай нь Адаацаг сумын 632- р хэсэг байна. Энэ хэсэгт 384 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигджээ. 

Т. Отгонтуяа
相关新闻