Сонгуулийн ирц 24,26 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-26 14:01:14
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 62 мянган 103 иргэн санал өгнө. 12 цагийн байдлаар 14 мянга 46 сонгогч санал өгсөн нь нийт 24,26 хувь болж байна.

Аймгийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 84 хэсэгт, 84 санал тоолох төхөөрөмж ажиллаж байна. Санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа хэвийн, ямар нэг доголдол гараагүй гэдгийг Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, сонгуулийн хорооны гишүүн М.Отгонбат хэллээ.

Сумдын дүнгээр Эрдэнэ сум хамгийн өндөр буюу 34,03 хувийн ирцтэй байна. Тус сумын хувьд 2486 сонгогч санал өгөхөөс 840 сонгогч саналаа өгчээ. Харин Баян-Өнжүүл сум хамгийн бага буюу 14 хувийн ирцтэй байна. Тус суманд нийт санал өгөх 1434 сонгогчдоос 201 сонгогч санал өгчээ.  

Мөн саналаа өгөх сонгогчдод хавтас өгч байгаа бөгөөд сонгогч тэмдэглэгээ хийсэн саналын хуудсаа хавтаст хийж нууцалж, санал тоолох машинд саналын хуудсаа дангаар хийж уншуулах юм. Зарим үед хавтастай нь хамт хийх тохиолдол гарч байгааг албаныхан хэлж байна.

Т.Есүхэйтөмөр
相关新闻