Сэлэнгэд 24.25 хувьтай санал хураалт явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-26 12:51:52
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалтыг Сэлэнгэ аймагт 17 сум, 6 тосгонд нийт 58 санал авах байранд авч байна. 12 цагийн байдлаар санал хураалт аймгийн хэмжээнд 24.25 хувийн ирцтэй буюу 16799 сонгогч саналаа өгөөд байна.
Ирцийн мэдээллийг өдрийн 12 цагийн байдлаар 58 хэсэг мэдээ өгөхөөс 57 хэсэг өгчээ.
Нэг хэсгийн тухайд аймгийн алслагдсан сум байгаа учраас бага зэрэг хугацаа алдаж ирж байгаа хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Аймгийн хэмжээнд нийт 69260 сонгогч эцсийн байдлаар санал өгөхөөр нэрсийн жагсаалтанд бичигдсэн байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻