Сумдад санал өгөх үйл явц жигд, хэвийн явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын 5 дахь төрийн тэргүүнийг сонгох 7 дахь удаагийн сонгууль орон даяар эхэлж, иргэд сонгогчид үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульдаа оролцож байна. Энэ өдрийн 10 цаг 30 минутын байдлаар хөдөөгийн зарим сумдад сонгогчдын идэвх оролцоо ямар байгаа талаар зарим сумдын Засаг дарга нартай утсаар холбогдлоо.
Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга Б.Сугарбат “Манай сум 1870 сонгогч санал өгнө. Одоо 10 цагийн байдлаар 10 хувьтай байна. Сонгогчдын идэвх оролцоо гайгүй. Хөдөөгийн алслагдсан багуудад ямар нэг хүндрэл гараагүй. Цаг агаар тогтуун байна” гэв.
Аймгийн төвөөс 300 км алслагдсан Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан “Манай суманд 2510 сонгогч санал өгнө. Одоогоор сумын төвийн баг 20 хувьтай,сонгогчдын оролцоо жигд, хэвийн явагдаж байна гэж мэдээллээ.
Мөн тус аймгийн Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Манхан сумас 2220 сонгогч санал өгнө. Алслагдсан багууд, хөдөөгийн малчдаас одоогийн байдлаар сонгууль өгөх асуудалтай холбоотой ямар нэг саад бэрхшээл учраагүй, сонгуулийн идэвх оролцоо нэг хэвийн явагдаж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ өдөр сумдад цаг агаар тогтуун, сонгуульд оролцогчдын идэвх жигд, хэвийн явагдаж байгааг сумдын Засаг дарга нар мэдээлж байгаа бол, аймгийн төв Ховд хотод машины хөл хөдөлгөөн ихэсчээ. Харин дэлгүүр, худалдааны төвүүд архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон шийдвэрийг мөрдөж ажиллаж байгаа гэдгээ хэлж байв.

А.Бямбасүрэн