Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/ МОНЦАМЭ/ Аймгийн Сонгуулийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Орхон аймгаас 66 мянга 808 иргэн саналаа өгнө. Үүний 64 мянга 192 нь Баян-Өндөр суманд үлдсэн нь Жаргалант суманд саналаа өгнө гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга хэллээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос аймгийн Сонгуулийн хороонд 67 мянган ширхэг саналын хуудас, санал тоолох 66 машиныг хүлээлгэн өгснийг хэсгийн хороодод олгож Цагдаагийн байгууллагын хамгаалалт аваад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 6-р сарын 26-нд өглөөний 7-оос оройн 22 цагийн хооронд явагдана. Аймгийн хэмжээнд санал авах 43 байр ажиллана. Эдгээрт ажиллахаар төрийн 440 орчим алба хаагч, Цагдаагийн 86 алба хаагч томилогдоод байна. Түүнээс гадна өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 300 гаруй иргэн саналаа өгөх аж.
Иргэд баасан, бямба, ням гариг гээд олон хоногийг далимдуулж амралт зугаалгаар хөдөө явах нь ихэссэн. иймээс иргэдийг амралтаа зохицуулан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Иргэд баасан, бямба, ням гариг гээд олон хоногийг далимдуулж амралт зугаалгаар хөдөө явах нь ихэссэн. иймээс иргэдийг амралтаа зохицуулан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Б.Оюун-Эрдэнэ