Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн халз мэтгэлцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны оргил цаг болох Халз мэтгэлцээн эхэллээ.
Мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар оролцож байна.
Мэтгэлцээний эхэнд нэр дэвшигчид хэн нь аль байрлалыг эзлэх вэ гэдгийг шодсон. Ингэхэд нэгдүгээр микрофон дээр М.Энхболд, хоёрдугаар микрофон дээр С.Ганбаатар, гуравдугаар микрофон дээр Х.Баттулга зогсохоор болов. Үүний дараа нэр дэвшигчид иргэд сонгогчиддоо хандаж, нэг минутад багтаан үг хэллээ.
Сонгуулийн нэгдсэн хуулинд зааснаар гурван нэр дэвшигч өнгөрсөн 18 хоногийн хугацаанд нийслэл болон 21 аймгийг тойрч, сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Энэ нь нийт сонгогчдын 10-20 хувь болох тул сонгуулийн халз мэтгэлцээн нь нийт сонгогчиддоо мөрийн хөтөлбөр болон бодлого, үйл ажиллагаагаа таниулах маш өргөн боломж юм.
Тийм ч учраас олон улсын жишигт халз мэтгэлцээнд ихээхэн ач холбогдол өгдөг төдийгүй тухайн нэр дэвшигчийн сонгогдох эсэхэд нөлөөлдөг томоохон үйл явц гэж үздэг.
Мэтгэлцээнийг МҮОНТ-ээр орон даяар шууд дамжуулан үзүүлж байна. Халз мэтгэлцээн 21 цагаас эхэлж, хоёр цагийн хугацаанд үргэлжилнэ.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал