АН-аас мэдэгдэл гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас өнөөдөр мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд үндэс, угсаа, хэл, арьс өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоороо ялгаварлагдахгүйгээр чөлөөтэй оролцож, саналаа нууцаар гаргах эрхтэй. Гэтэл удирдлагад нь ажиллаж байгаа төрийн албан хаагчдын чөлөөт, сонгох эрхэд халдах гэсэн оролдлого гарч байгаа талаар гомдол их ирж байна. Тиймээс Үндсэн хуулийн бус энэхүү нөлөөлөл, дарамтлалаа нэн даруй зогсоохыг шаардаж байна" гэжээ.

Н.Туяа