Эрдэнэ багийн 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажил 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-23 17:28:08
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр Хотын захирагчийн алба улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар  хийж буй ажлыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар  Дэнж багийн 7 дугаар сургууль,  Говил багийн 2 дугаар сургуулийн биеийн тамир спортын талбайн тохижилт, “Бялзуухай” цэцэрлэгийн цэвэр усны шугам засварлах ажил эхэлжээ.
Мөн зургаа, 16, Оюу цэцэрлэгийн  цонхны засвар, Наран багийн 3 дугаар сургууль, аваарын шат, 4 дүгээр цэцэрлэгийн засварын ажил эхэлсэн гэж ХЗА-ны дарга М.Түмэнжаргал хэллээ. Харин Эрдэнэ багийн 640 хүүхдийн сургуулийн барилгын ажил 80 хувьтай байгаа бөгөөд 8 дугаар сарын 25-нд ашиглалтад орох гэнэ. Мөн Баянбулаг багт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэн барих ажилд 2017 оны төсвийн тодотголд үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд мөн энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Рашаант, Цагаанчулуут, Уртын гол багийн дунд 280 хүүхдийн цэцэрлэг барих ажлыг “Номун дөлгөөн” ХХК нь гүйцэтгэж байна. 
   
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻