Төрийн албан хаагчдыг хямд өртөгтэй орон сууцаар хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү боловсролын салбарт баримталж буй бодлого, “Багш” дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Мөн манай аймагт төрийн 500 гаруй албан хаагч өөрийн орон гэргүй гэсэн судалгаа гарчээ. Тэдний дийлэнх нь багш, эмч нар байдаг аж. Иймд дээрх хөтөлбөрийн хүрээнд нэг м.кв нь нэг сая төгрөгөөс бага үнэтэй орон сууцаар хангахаар зорьж байгаа гэнэ.

Мөн уг хөтөлбөрийн хүрээнд энэ жил 127 сая төгрөг батлагдсан бөгөөд 40-өөс дээш насны багш нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулахад 20 сая, сургуулиудын байгалийн ухааны кабинетийг дэвшилтэд технологиор тохижуулахад 17.5 сая, багш нарын оюуны бүтээлд 10 сая, залуу багш нарын сургалтад 5 сая, багш нарт санхүүгийн дэмжлэг олгох “Нийгмийн дэмжлэгийн сан”-д 30 сая төгрөг төсөвлөгдөж зарим ажил эхнээсээ хэрэгжиж байгааг дуулгалаа.
Б.Оюун-Эрдэнэ