Ховдчууд хэт халалтаас үүдэн хэн нэгнийг хардахад хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховдчууд бороог хүсэж байна.Учир нь аагим халуун өдрүүд үргэлжилж, хэт халуунд орох байх газраа олж ядаж, зарим зүрх судасны асуудалтай хүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарсан. Бас зарим даралт ихсэх, хэт таргалалттай хүмүүс ажлын цагаа зохицуулж, үдээс хойш ажилд ирэхгүй хойргошиж байгаа нь албан газруудын эл хуль байдлаас харж болохоор байна.
Гэтэл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээгээр оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 26-ыг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ ихэнх нутгаар өдөртөө 30-35 хэм хална гэж мэдээлж байгаа нь бүр их цочирдуулж байна.
Гэхдээ цаг уураас ихэнх хугацаанд зарим газраар түр зуурын бороо орно, дуу цахилгаантай гээд байгаа ч өнөөдөр 6 сарын 23-ны байдлаар борооны чимээ анир бас л алга.
Үдээс хойш болмогц үүлшиж, тэнгэр бүрхэж бороо айлсах нь уу гэтэл гэнэт шуурч нөгөө хэдэн үүлийг сарниулчихаад байгаа юм.
Хүсэхэд хясах гэгч болж хэт халууны улмаас хэн нэгнийг хардахад хүрээд байна. Сошиал ертөнц дээр манай аймгийн нэгэн сэтгүүлч “Сүүлийн үед Ховдод бороо орохгүй байгаа юм. Хар бараан үүл гараад л за яг одоо орох нь дээ гээд хүлээхээр орохгүй байгааг гайхаад, бодоод байлаа. Тэгсэн Ховдоос Баян-Өлгийн чиглэлд зам тавьж байгаа хятад компани ажлаа хурдан явуулахын тулд Ховд аймгийн ойр хавь хэсэгт үүл сарниулагч хэрэглээд бороо оруулахгүй байна гэж нутгийн иргэдээс мэдээлэл ирээд байна. Арай үгүй байгаа. Нутаг оронд нь ган болох гээд байхад арай ганц компанийн эрх ашгийг илүүд үзээгүй байлгүй дээ” гэж бичсэн нь нэлээд их хандалттай байна.

А.Бямбасүрэн