“Цэвэр сайхан орчин” сэдэвтэй уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-22 20:02:49
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Цэвэр сайхан орчин” сэдэвтэй эссэ бичлэг, гэрэл зураг, гар зургийн уралдаан зарласан байна.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг иргэдэд сурталчлах, цэвэр сайхан орчныг бүрдүүлэх зорилгоор дээрх уралдааныг зарласан байна. Амьдарч буй орчноо цэвэр байлгахад иргэдийн оролцоо хүүхэд багачуудад үлгэрлэх, хотын соёлд төлөвшүүлэх ажлын цар хүрээг өргөтгөх юм. Уралдааны хүрээнд 10-15 насны хүүхдийн дунд гар зураг, 16-18 насны хүүхдийн дунд эссэ бичлэг, насанд хүрэгчдийн дунд фото зураг гэсэн ангиллаар иргэд, хүүхэд багачууд оролцох боломжтой юм. 
Гар зургийн уралдаанд оролцогчид усан будаг болон харандаа ашиглан цаасан дээр өөрийн гараар зурсан байх шаардлагатай юм байна. Харин гэрэл зургийн хэмжээ доод тал нь А3 байх ажээ. 

Уралдааны материалыг 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл авах ба ангилал бүрд эхний 3 байрыг шалгаруулж мөнгөн шагналаар шагнах юм байна.
Энэхүү уралдааныг Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Даланзадгад сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

Д.Мишигсүрэн
相关新闻