"Говийн дэмжлэг" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Говийн дэмжлэг" хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн өмчит төсвийн төрийн албан хаагчдыг хамруулах юм. Ингэснээр 134 байгууллагын 3390 албан хаагч нэг жилдээ 240 мянган төгрөгийг дэмжлэг урамшуулал хэлбэрээр авах ажээ. Энэхүү дэмжлэгийг хагас жилээр олгох бөгөөд энэ оны эхний хагас жилийнхийг олгохоор байгууллагуудад нь шилжүүлээд байгаа гэнэ.
Өмнөговь аймгийн Төрийн сангийн хэлтэсийн дарга н.Наранхүү ярихдаа "Нэг албан хаагч 2020 он хүртэл жилдээ 240 мянга хүртэлх дэмжлэг авна. Тухайн албан хаагч өвчтэй, чөлөөтэй байсан бол тухайн өдрөөрөө тооцон дэмжлэгээс хасагдана" гэлээ.
Говийн хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд төрийн ажлыг иргэддээ хүргэж буй төрийн албан хаагчид ийнхүү "Говийн дэмжлэг" хөтөлбөрөөр дамжуулан говийн нэмэгдэл авч эхэллээ.

Д.Мишигсүрэн