Ажилгүй иргэдийн тоо өмнөх сарынхаас нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ оны тавдугаар сарын байдлаар ХХҮГазрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 945 болж, өнгөрсөн оны мөн үеэс 50 хүнээр буурч, өмнөх сарынхаас 274 хүнээр нэмэгдэв.
Оны эхнээс 324 ажлын байр захиалгад бүртгэгдсэн бол зуучлалаар 269 ажлын байранд иргэд ажилд оров. Ажилгүйчүүдийн бүртгэлээс оны эхнээс өнөөдрийг хүртэл хугацаанд 1479 иргэн хасагдсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 42 хувь нь Зуунмод суманд байгаа бол Баянжаргалан ес, Бүрэн зургаа, Заамар зургаа, Жаргалант таван хувь тус тус байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ажилд зуучлуулсан 77 иргэний 28 хувь нь 15-24 насныхан байгаа бол 39 хувь нь 25-34 насныхан, 19 хувь нь 35-44 насныхан, 15 хувь нь 45-59 насныхан байгаа юм.
Оны эхний таван сарын байдлаар шинэ ажлын байранд 289 иргэн ажилд оржээ. Эдийн засгийн салбарын ангилалаар авч үзвэл ХААхуйн салбарт хамгийн олон буюу 34 хувь багтаж байна. Харин ойн аж ахуйн салбарт 17 хувь, боловсруулах үйлдвэрлэлд 14 хувь, уул уурхай,салбарт 11 хувь нь тус тус ажилд орсон гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.

Т.Есүхэйтөмөр