Зүүн бүсийн ахмадын асрамжийн төвийн шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-21 12:36:36
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт Зүүн бүсийн ахмадын асрамжийн төвийн шинэ барилгын шавыг өчигдөр тавилаа. Ирэх намар 10-р сард тус төвийн ахмадууд шинэ байрандаа нүүж орох юм.
1945 онд анх ашиглалтад орж байсан Ахмадын асрамжийн төвийн одоогийн барилгыг Мэргэжлийн хяналтын газраас олон удаа ашиглахыг хориглосон дүгнэлт хийж байжээ. Харин энэ жил ХНХЯ шинэ барилгын асуудлыг нааштай шийдэж өгснөөр “Мана Хаус” компани барилгын ажлыг гүйцэтгэж байна. Шинэ барилгыг Чойбалсан хот баруун хойд захад барихаар газраа сонгожээ.  
Одоогоор аймгийн ахмадын асрамжийн газарт 6-8 ажилтан 18 ахмад настанд үйлчилж байна. Тэр дундаа энэ төвд хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй ахмад цөөнгүй байдаг учир мэргэжлийн эмч байнга ажилладаг. 
Д.Дэлгэрмаа
相关新闻