Ахмад тамирчид салбар хороогоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-21 11:31:04
Дорнод /МОНЦАМЭ/. Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Дорнод аймгийн салбар саяхан байгуулагджээ. Тус аймгийн спортоор хичээллэдэг ахмад тамирчид цугларч, салбарынхаа тэргүүнээр Азийн мастеруудын 6 удаагийн аварга, гүйлтийн тамирчин Ц.Пүрэвжавыг сонгосон байна.
Тэрээр “Манай салбар хороо биеийн тамир спортоор хичээллэдэг 35-аас дээш насны ахмад тамирчдыг дэмжих зорилгоор цаашид ажиллана” хэмээн зорилгоо тодорхойлсон юм.
Улсын хэмжээнд спортоор тууштай хичээллэдэг 1 сая гаруй ахмад тамирчин бий. Харин Дорнод аймаг спортын мастер цолтой 159, ОУ-ын хэмжээний мастер цолтой 25 тамирчинтай бол спортын төрлөөр хичээллэж, тодорхой амжилт гаргаж явсан хичнээн тамирчин байгааг одоогоор бүртгэж байна. 
Сонирхуулахад, энэ сарын эхээр болсон “Дорнод марафон” тэмцээнд ахмад тамирчид тун идэвхтэй оролцсоны хамгийн өндөр настай нь 77 настай гүйгч байжээ.
Д.Дэлгэрмаа
相关新闻