Шинэчлэн батлагдсан хуулиудын таван өдрийн сургалт өндөрлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өчигдөр Төв аймагт шинэчлэн батлагдсан эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиудын талаарх таван өдрийн сургалт ЗДТГ-ын хурлын зааланд болж өндөрлөв.
Ирэх сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах зорилготой сургалтыг Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газартай аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэстэй хамтран сургалтыг зохион байгуулав.
Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн академи, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагаас бүрдсэн 10 сургагч багш тусгайлсан хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулсан юм.
Сургалтад Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудыг шууд хэрэгжүүлдэг албан тушаалтнууд болох шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шүүхийн шинжилгээний алба, тагнуулын байгууллагын албан тушаалтнуудаас гадна өмгөөлөгч, улсын байцаагчид зэрэг нийт 150 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.
Эрүүгийн хууль, зөрчлийн хуулийн цэг таслал бүрийн ард түмний амьдрал, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой том хариуцлага явж байдаг. Тиймээс энэ сургалт онцгой ач холбогдолтой гэдгийг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Магнайбаяр онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр