Зогссон байсан тариалалтууд үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өчигдөр орсон борооны дараагаас хөрсөнд чийг хуримтлагдсан учраас өнөөдрөөс зогссон байсан зарим тариалалтууд үргэлжилнэ хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээллэв
Тавдугаар сараас Төв аймгийн нутгаар хур тунадас ороогүй байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөрсний чийг дутагдсаны улмаас хүнсний ногоо, байцай, манжин, малын тэжээлийн ургамлын зэрэг зарим тариалалтууд түр зогссон байсан юм.
Харин өчигдөр орсон борооноор хөрсөнд чийг хуримтлагдсан учраас зогссон байсан хүнсний ногоо, малын тэжээлийн тариалалтууд үргэлжилнэ хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үр тариа 77 мянга 590 га, буудай 73 мянга 300 га талбайд тус тус тариалж, тариалалт эцэслээд байна. Төмсний тариалалт өнгөрсөн жилийнхээс хоёр мянган га талбайгаар нэмэгдсэн бөгөөд энэ жил зургаан мянга 264 га талбайд тариалаад байна.
Энэ жил аймгийн хэмжээнд хүнсний ногоо 550 мянган га, тэжээлийн ургамал гурван мянга 842 га талбайд тус тус тариална.

Т.Есүхэйтөмөр